Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

ЛОНДОН, 2026 оны зургаадугаар сарын 22 /Reuters/. Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер өөрийн улс төрийн ирээдүйн талаар нухацтай бодоход хүрээд байна. Учир нь түүний өрсөлдөгч Энди Бернэм парламентын нөхөн сонгуульд илт давуу ялсны дараа эрх баригч Хөдөлмөрийн нам дотор К.Стармерыг албан тушаалаасаа огцрохыг шаардсан сайд нарын тоо нэмэгджээ. 

Их Британийн орчин үеийн улс төрийн түүхэн дэх хамгийн муу нэр хүндтэй удирдагчдын нэг болоод буй К.Стармер албан тушаалаасаа огцрох, эсвэл намын даргын төлөө Э.Бернэмтэй өрсөлдөх эсэхээ даваа гарагт багтаан шийдэж магадгүй гэж нэгэн эх сурвалж мэдээлсэн байна. 

Английн баруун хойд нутагт баасан гарагт болсон парламентын нөхөн сонгуульд Э.Бернэм ялсны дараа К.Стармерт ирэх шахалт улам бүр нэмэгджээ. Хэдэн арван хууль тогтоогч, зарим сайд нар албан тушаалаасаа огцрох товоо гаргаж, Их Манчестер бүсийн захирагч асан Э.Бернэмд намын удирдлагыг авах замыг нээж өгөхийг түүнд албан бусаар уриалсаар байна.

“Sky News” телевизээр мэдээлснээр, Гадаад хэргийн сайд Иветт Купер өнгөрсөн амралтын өдрүүдэд хаалттай уулзалт хийх үеэрээ К.Стармерыг албан тушаалаасаа огцрохыг уриалжээ.

Э.Бернэм Мейкерфилд тойргийн парламентын суудлын төлөөх нөхөн сонгуульд “Их Британийн шинэчлэл” популист намын нэр дэвшигчийг илт давуугаар ялсан нь нам дотор талцал хуваагдал үүсгэж болзошгүй байгаа намын даргын төлөөх өрсөлдөөнөөс зайлсхийхийн тулд К.Стармераас огцрох өдрөө тодорхой болгохыг шаардах хууль тогтоогчид, сайд нарын шахалтыг улам нэмэгдүүлээд байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн