Кубын талаар дахин мэдэгдэл хийжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Кубын талаарх үг яриагаа улам ширүүсгэж “Кубаг ямар нэгэн хэлбэрээр эзлэн авах нь миний хувьд нэр төрийн хэрэг байх болно, би тэнд хүссэн бүхнээ хийж чадна” гэж мэдэгджээ.

Хоёр талын хэлэлцээнд баримтлах АНУ-ын гол зорилго бол Кубын Ерөнхийлөгч Мигэль Диаз Канелийг огцруулах явдал юм гэж The New York Times сонинд Трамп дээрх мэдэгдлийг хийсний дараа бичжээ. Харин Кубын эрх баригчид дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцдэг бөгөөд ийм саналыг аливаа тохиролцоонд хүрэхэд учирдаг саад гэж үздэг. 

Д.Трамп Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог түлхэн унагаж, Иран руу довтолсныхоо дараа Куба улс “дараагийнх нь” байх болно гэж мэдэгдэж байсан юм.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн