ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 15 /RIA Novosti/. Ираны зэвсэгт хүчин АНУ, Израилд хариу цохилт өгөхдөө хоёр угсраа “Сажиль” пуужинг анх удаа ашигласан тухай Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус мэдэгджээ.
“Чин үнэн амлалт 4” ажиллагааны 54 дэх довтолгоог явуулах үеэр хоёр тонн жинтэй цэнэгт хошуу бүхий “Хоррамшахр” хэт хүнд пуужин, мөн “Гадр”, “Хейбаршакан”, “Эмад” пуужингуудаар цохилт өгөв. Мөн хатуу түлшт “Сажиль” стратегийн пуужинг анх удаа ашигласан” гэж мэдэгдэлд дурдсаныг Ираны төрийн телевиз, радиогийн компани уламжилсан байна.
Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын мэдэгдсэнээр, Израилын агаарын ажиллагааны удирдлагын төвүүд, цэргийн болон батлан хамгаалахын үйлдвэрлэлийн дэд бүтэц, мөн Израилын цэргүүдийн байрлалуудад цохилт өгчээ.
Ираны арми “Сажиль” пуужинг ашигласан анхны тохиолдол энэ биш юм. 2025 оны зургаадугаар сард Израилтай дайтах Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус уг пуужинг ашигласнаа мэдэгдэж байсан бөгөөд “алсын тусгалтай, хоёр угсраа хэт хүнд пуужин” гэж тодорхойлж байв.