Катарын зочид буудлуудад үнэгүй байрлах хугацааг сунгажээ

Бүс нутагт нөхцөл байдал хурцадсаны улмаас Катараас гарч явах боломжгүй болсон жуулчдын зочид буудалд үнэ төлбөргүй байрлах хугацааг гуравдугаар сарын 14-ний өдөр хүртэл сунгасан тухай тус улсын Аялал жуулчлалын газар мэдэгдэв. 

Агаарын орон зайг хаасны улмаас 8 мянга гаруй жуулчид Катараас явж чадахгүй байна гэж тус улсын Гадаад хэргийн яам өмнө нь мэдэгдсэн юм.

“Жуулчид зочид буудалд үнэ төлбөргүй байрлах хугацааг гуравдугаар сарын 14-ний өдрийг хүртэл сунгалаа. Өмнө нь төлсөн тарифаас үл хамааран бүх зочдод өдөрт гурван удаа үнэгүй хоолоор үйлчилнэ” гэж Аялал жуулчлалын газраас мэдэгджээ. 

Катарын зочид буудлуудад гуравдугаар сарын 14-ний өдөр хүртэл үнэ төлбөргүй байрлах эрхийг хоёрдугаар сарын 28-ны өдрөөс өмнө тасалбараа авсан, хоёрдугаар сарын 28-наас энэ долоо хоногийн бямба гаргийн хооронд нисэх тасалбартай жуулчдад олгосон байна. 

АНУ, Израилын дайралтын хариуд Ираны тал Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн объектууд болон Израилын нутаг дэвсгэрт цохилт өгч байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн