И.Махачев UFC-гийн аварга цолоо хамгаалжээ

ВАШИНГТОН, 2026 оны наймдугаар сарын 16. /ТАСС/. Оросын тамирчин Ислам Махачев хагас дунд жинд Ирландын тулаанч Иан Мачадо Гэрриг ялснаар Холимог тулааны UFC холбооны аварга цолоо хамгааллаа.

Филадельфид болсон UFC 330 тэмцээний тулаанд тэрбээр шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр өрсөлдөгчөө буулган авчээ. Ингэснээр өдгөө 34 настай Махачев нийт 29 удаа ялж, 1 удаа ялагдсан үзүүлэлттэй болж байна. Тэрбээр 2015 оны 10 дугаар сард Бразилын Адриан Мартинс-тай хийсэн тулаанд цорын ганц удаа ялагджээ.

Өнгөрсөн онд Махачев хоёр өөр жинд UFC-гийн аварга цол авсан Оросын анхны тамирчин болсон юм. Тэрбээр хөнгөн жингийн аваргын бүсээ 4 удаа хамгаалсныхаа дараа жин өгсөн тулалдаж 2025 оны 11 дүгээр сард Австралийн тулаанч Жек Делла Маддаленаг шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялснаар хагас хөнгөн жинд аваргалсан юм. Мөн UFC холбооны хүрээнд болсон 17 тулаанд дараалан ялснаар Бразилын тамирчин Андерсон Силвагийн тогтоосон дээд амжилтыг эвдлээ.

Өдгөө 28 настай Гэрри холимог тулаанаар 17 ялж, 2 удаа ялагдаад байгаа бөгөөд 2021 оноос UFC-гийн тэмцээнүүдэд оролцож байгаа юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн