Индонезид газар хөдлөлтийн улмаас 20 хүн амиа алджээ

ЖАКАРТА, 2026 оны наймдугаар сарын 15 /СИНХУА/. Индонезийн Флорес арлын эрэг орчимд 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 20 болж нэмэгдсэн байна.

Маумере хотын Эрэн хайх, аврах албаны ажилтан Фатхур Рахманы мэдээлснээр, 20 хүн нас барж, 6 хүн гэмтэж бэртэн, 2 хүн нурангин дор байна. Дорнод Нуса-Тенгера мужийн захирагч Мелки Лака Лена ярихдаа, хэд хэдэн орон сууцны барилга эвдэрсэн ба хөрсний нуралт үүсэхээс сэргийлэн зарим замуудыг хаасан гэлээ. Байшингуудын зарим хэсэг нурж, айж сандарсан хүмүүс гудамжинд гүйлдэн гарч байгаа нь нийгмийн сүлжээнд нийтэлсэн дүрс бичлэгүүдээс харагдана.

Бали арлын Денпасар хот дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газраас өөрийн хамрах тойрогт байгаа Хятадын иргэд, ялангуяа Флорес арлын Лабуан Бажо хотод ирсэн жуулчдад хандан сонор сэрэмжтэй байж, афтершок буюу хүчтэй газар хөдлөлтийн дараах чичиргээ, цунами болох эрсдэлтэй байгаа тул эргийн бүсээс аль болох хол газарт очихыг зөвлөжээ.

Өнөө өглөө үүрээр болсон газар хөдлөлтийн голомт нь Нагекео бүс нутгийн Мбай хотоос холгүй газарт байжээ. Гамшиг болсны дараа цунамийн аюулын анхааруулга өгсөн боловч хэсэг хугацааны дараа цуцалсан байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн