Манай орны ихэнх нутгаар энэ сарын 7-12 хүртэл дулаарах тул цас ихтэй аймгууд, ялангуяа Баян-Өлгий, Увс, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар шар усны үерийн аюулаас сэрэмжлүүллээ.
ЦУОШГ-ын мэдээлснээр ихэнх нутгаар өнөөдөр солигдмол үүлтэй, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй, салхи баруунаас секундэд 5-10 метр. Тэс голын хөндийгөөр -14-19, Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 1-4 градус хүйтэн байна.
Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас секундэд 3-8 метр, өдөртөө 0 градус орчим байна.
Багануур орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас секундэд 4-9 метр, өдөртөө -5-7 градус хүйтэн бол Тэрэлж орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас секундэд 3-8 метр, өдөртөө -4-6 градус хүйтэн байна.