Ираны Гадаад хэргийн сайд А.Арагчи Санкт-Петербургт хүрэлцэн иржээ

ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /TASS/. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи ОХУ-д хүрэлцэн иржээ. Түүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүлээн авч уулзах төлөвтэй байна.  

А.Арагчи дөрөвдүгээр сарын 27-ны даваа гаргийн өглөө Санкт-Петербург хотод хүрэлцэн очсон гэж IRNA агентлаг мэдээлсэн байна. Ираны дипломат албаны тэргүүн айлчлалынхаа хүрээнд Ойрх Дорнод дахь мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг хэлэлцэнэ гэж тус агентлаг өмнө нь мэдээлжээ. ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэхдээ “Арагчи хэлэлцээ хийх зорилгоор Орост айлчилж байгаа” гэдгийг баталсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ираны сайдтай уулзахаар товлосон гэдгийг түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн