Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 27 //. Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтай илрүүлж, зөрчлийг арилгуулж байна.
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25.000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцох юм.
Иймд Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг жолооч нарт зөвлөж байна.