Дэд сайд Г.Амартүвшин Австралийн Холбооны Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенгийг эх орондоо бүрмөсөн буцаж буйтай нь холбогдуулан энэ сарын 26-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр дэд сайд Г.Амартүвшин хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, боловсрол, соёл зэрэг олон салбарт тогтвортой хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгааг илэрхийлээд Элчин сайд Лео Зенгийг Монгол Улсад Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэн Гадаад харилцааны яамны “Алтан Гэрэгэ”-г дурсгав.

Элчин сайд Лео Зенг албан үүргээ гүйцэтгэх хугацаанд нь монголын ард түмэн элэгсэг дотно хандаж, Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яамнаас ямагт дэмжиж, нягт хамтран ажилласанд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээллээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн