ДЦС-ын засвар, шинэчлэлийг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлнэ

Улаанбаатар //. Дулааны цахилгаан станцуудын үндсэн болон туслах тоноглолын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ.

Үүнийг Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд хэрэгжүүлэх юм. Өнөөдрийн засгийн газрын ээлжит хуралдаанаар засвар, шинэчлэлийн ажлыг холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд хэрэгжүүлэн, 2026 оны гуравдугаар улиралд багтаан дуусгахыг Эрчим хүчний сайд Б.Найдалаад үүрэг болгов.

Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 69 зуухнаас ажилд 39, бэлтгэлд 20 байгаа ба 10 зууханд засварын ажил хийж байна. Мөн 49 турбогенератороос ажилд 34, бэлтгэлд найм байгаа бөгөөд долоон турбогенераторт засварын ажил хийж, системийн горим ажиллагаа хэвийн байх талаар ЗГХМОНХГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн