Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Японы баруун өмнөд нутагт амьдардаг хэдэн зуун мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх, 500 гаруй нислэгийг цуцлах шийдвэр гаргаснаа тус улсын эрх баригчид мэдэгдлээ. Алгуур дөхөн ирж буй Долфин хар салхи тус бүс нутгийг дайран өнгөрөх үед хүчтэй салхи үүсэж, аадар бороо орох төлөвтэй байгаа учраас ийм арга хэмжээ авч байна.

I ангилалд хамаарах энэ хар салхи нь 144 км/цагийн (89.5 миль/ц) хүртэл хурдтай, 198 км/цагийн хүчтэй давлагаа үүсгэж магадгүй байгаа тул Кюшү арал ба Окинава мужийн хоорондох цуваа арлууд руу ойртож байна гэж Японы Цаг Уурын Агентлаг мэдээлжээ.

Кагошима, Окинава мужийн 260 мянга гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх тушаал гаргасан бол Toyota компани баасан гарагт есөн үйлдвэрээ түр зогсоогоод байна.

Долфин хар салхи Окинава мужид ойртох үед хүч нь хэвээр хадгалагдаж, зарим барилга нурж магадгүй байгааг албаныхан мөн анхаарууллаа.

Энэ шуурганд нэрвэгдэж магадгүй байгаа Кюүшүгийн арал дахь Кумамото мужид өнгөрсөн долоо хоногт 7.1 магнитудын газар хөдлөлт болсон билээ. Олон байшин нурсны улмаас тус мужийн 6 700 орчим оршин сууг одоог хүртэл хоргодох байранд байна. Зарим нутагт агаарын хэм +36-д хүрч, наранд цохиулах эрсдэлтэй байгааг Цаг уурын газраас анхааруулжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн