ДАШТ-2026: Египетийн шигшээ түүхэндээ анх удаа хожлоо

ВАШИНГТОН, 2026 оны зургаадугаар сарын 22 /TASS/. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) хэсгийн шатны хоёрдугаар тойргийн тоглолтод Египетийн шигшээ баг Шинэ Зеландыг 3:1-ээр буулган авлаа.


Канадын Ванкувер хотноо болсон тоглолтод Египетийн багаас Мостафа Зико 58 дахь минутад, Мохамед Салах 67 дахь минутад гоолдсон бол 82 дахь минутад Трезеге гоол оруулснаар багийнхаа хожлыг баталгаажуулсан байна. Харин Шинэ Зеландын шигшээ багийн цорын ганц гоолыг 15 дахь минутад Финн Сурман оруулжээ.


Ингэснээр Египетийн шигшээ багийн хувьд түүхэндээ ДАШТ-д хожиж байна. Энэхүү тоглолтын өмнө египетчүүд тус тэмцээнд нийт найман тоглолт хийхдээ гурав тэнцэж, таван удаа хожигдоод байсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн