“Дакар-2026” залуучуудын олимпод манай улсаас 10 тамирчин өрсөлдөнө

Улаанбаатар, 2026 оны зургаадугаар сарын 11 //. Залуучуудын зуны IV олимп Сенегалын нийслэл Дакар хотод аравдугаар сарын 31-нд эхэлнэ.

12 хоног үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас спортын зургаан төрөлд 10 тамирчин оролцох эрчээ авчээ. Тодруулбал, сагсан бөмбөгийн 3х3 /эрэгтэй/, жүдо бөхийн хөвгүүдийн 50 кг-д улсын аварга Т.Төгсхүслэн, боксоор охидын 48 кг-д Азийн залуучуудын наадмын хүрэл медальт, улсын аварга А.Алтанзул, дугуйн төрөлд Ү.Нандин-Эрдэнэ, элсний бөхөөр Э.Анужин, усанд сэлэлтээр Э.Энхмэнд, Б.Оргилмаа нар өрсөлдөх юм.

Тэднийг өчигдөр Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар хүлээн авч уулзсан бөгөөд  Монголын багийн бүрэлдэхүүнд тус наадам болон бэлтгэл ажил хангах, зохион байгуулалтын талаар МҮОХ-ны Ажлын албанаас мэдээлэл хийжээ. Арваннэгдүгээр сарын 13-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээн Африк тивд болох анхны олимпын спортын наадам гэдгээрээ онцлогтой.

Ташрамд дурдахад, манай улсын тамирчид залуучуудын олимпоос хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн юм. Тухайлбал, 2010 онд залуучуудын анхдугаар олимпоос гимнастикаар Г.Эрдэнэболд, чөлөөт бөхийн 60 кг-д Б.Батцэцэг нар алтан медаль хүртэж, төрийн дууллаа Сингапурт эшиглүүлж байв. Дараа нь 2014 оны Наньжины олимпоос чөлөөт бөхийн охидын 46 кг-д Б.Дөлгөөн, 2018 онд Буэнос-Айрест болсон наадмаас жүдо бөхөөр хөвгүүдийн 55 кг-д Г.Тэмүүжин, охидын 52 кг-д Л.Сосорбарам нар мөнгө, чөлөөт бөхийн охидын 65 кг-д Т.Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртэж байв.

“Дакар-2026” залуучуудын олимпод манай улсаас 10 тамирчин өрсөлдөнө

“Дакар-2026” залуучуудын олимпод манай улсаас 10 тамирчин өрсөлдөнө

“Дакар-2026” залуучуудын олимпод манай улсаас 10 тамирчин өрсөлдөнө

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн