Монгол орны ихэнх нутгаар өнөөдөр солигдмол үүлтэй, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна.
Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг ЦУОШГ-аас мэдээллээ.
Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Халх голын хөндийгөөр -10-15, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -5-10 градус хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор 2-7, бусад нутгаар -3-2 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор үүл багасаж, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 7-12 метр хүрч, -5-7 градус хүйтэн бол Багануур орчмоор үүл багасаж, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 8-13 метр, -8-10 градус хүйтэн байна. Тэрэлж орчмоор үүл багасаж, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 5-10 метр, -8-10 градус хүйтэн байх юм.