Гадаад хэргийн сайд асан Пак Жин ГХЯ-ны дипломатуудад лекц уншиж, судалгааны төв зочлов

БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Пак Жин энэ сарын 20-нд ГХЯ-ны дипломатуудад “Хиймэл оюуны эрин үе дэх Монгол-Солонгосын шинжлэх ухааны дипломат харилцааны ирээдүй” сэдвээр лекц уншив.

Мөн тэрбээр Монгол, Солонгосын хамтарсан Газрын ховор металлын хамтарсан судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцав. Тус төвийг Монгол Улсын Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ-ыг түшиглэн байгуулсан бөгөөд өнгөрсөн оны 12 дугаар сард нээлтээ хийсэн.

Тус төв нь хоёр улсын эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэлийн ажлын үр дүнг өндөр түвшинд гаргах хүчин чадалтай сүүлийн үеийн тоног төхөөрөмж, олон улсын стандартад нийцсэн лаборатори бүхий салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах төв болох юм.

Ноён Пак Жин БНСУ-ын Гадаад хэргийн сайдын хувиар 2022 онд манай улсад айлчлах үеэрээ Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв байгуулах санаачилгыг гаргасан нь ийнхүү ажил хэрэг болоод байна гэж ГХЯ-наас мэдээллээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн