АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэр, дизель түлшний дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоох ёстой гэж мэдэгджээ.
Тэрээр Украины цохилтын улмаас ОХУ-ын түлшний үйлдвэрлэл буурч, дэлхийн хэмжээнд дизель түлшний хомсдол үүсэхэд нөлөөлж байна гэж үзсэн байна.
“Өөр олон бай бий. Гэхдээ дизель түлшний үйлдвэрүүдэд цохилт өгөх хэрэггүй” хэмээн Д.Трамп сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлжээ.
Д.Трамп дэлхийн түлшний зах зээлд үүссэн хүндрэл нь Ойрх Дорнодын нөхцөл байдлаас бус, Орос, Украины дайнаас шалтгаалж байна гэж тайлбарласан байна. Reuters-ийн мэдээлснээр Украины алсын тусгалт дроны цохилтууд ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд нөлөөлж, тус улсын дотоодын түлшний нийлүүлэлтэд хүндрэл үүсгэжээ. Үүний улмаас ОХУ дизель түлшний экспортоо хязгаарлах арга хэмжээ авч байгаа юм. ОХУ өнгөрсөн наймдугаар сард дизель түлшний экспортод тавьсан хоригийг есдүгээр сарын 30 хүртэл сунгасан байна.
Эх сурвалж: Reuters
