Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр /2026.09.12/ зэрлэг баавгай орж ирсэн бөгөөд холбогдох байгууллагууд амьтныг аюулгүй барьж, байгалийнх нь орчинд буцаан тавихаар ажиллаж байгаа тухай мэдээлэл нийтлэгдээд байна.
ВИДЕО:
Тодруулбал, баавгай Багахангай дүүрэг болон Төв аймгийн Баян сумын зааг дахь “Талын бор” гэх газарт орж иржээ. Улмаар Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн байгаль орчны улсын байцаагчид болон нутгийн иргэд хамтран баавгайг барих ажиллагааг зохион байгуулсан байна. Иймд иргэд хөдөө орон нутагт зорчихдоо анхаарал болгоомжтой байж, зэрлэг амьтанд ойртохгүй, үргээх болон өөрийн хүчээр барих оролдлого хийхгүй байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.
