Төв Америкийн Панам улсад орон нутгийн цагаар аравдугаар сарын 9-ний өдөр 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлж, хэд хэдэн мужид барилга байгууламж эвдэрч, цахилгаан тасарчээ. Газар хөдлөлтийн дараа олон арван удаагийн чичирхийлэл бүртгэгдсэн байна.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Панамын өмнөд хэсэгт, нийслэл Панама хотоос 200 орчим километрийн зайд, 12.6 километрийн гүнд байрлаж байжээ. Чичирхийлэл нийслэлд мэдрэгдэж, иргэд болон оффисын ажилтнууд барилгаас гадагш гарсан байна.

Газар хөдлөлтийн улмаас нисэх буудлын үйл ажиллагааг түр зогсоожээ. Номхон далайн эрэг орчмын хэд хэдэн улс цунамигийн сэрэмжлүүлэг гаргасан ч хожим цуцалсан. Панамын сувгийн үйл ажиллагаанд ноцтой саад учраагүй гэж мэдээлсэн. Ерөнхийлөгч Хосе Рауль Мулино аравдугаар сарын 9-ний оройн байдлаар хүний амь нас эрсэдсэн тухай мэдээлэл ирээгүй гэж мэдэгдсэн бөгөөд хохирлыг үнэлэх ажил үргэлжилж байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн