Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах гэх эмэгтэй ажлын байран дээрээ хийсэн бичлэг цахим сүлжээнд өдгөө олны дургүйцлийг төрүүлээд байна.

Уг бичлэгт мөрөө гаргасан чөлөөт цамц өмссөн нэгэн эмэгтэй сайдаар бичлэг хийлгэж, ажлаа танилцуулах байдлаар ширээн дээр сууж тамга дарна гэхчлэнгийн зүйлс ярьсан байв. Харин үүнийг олон нийт “төрийн албыг үл хүндэтгэсэн, ёс зүйгүй үйлдэл гаргаж байна” хэмээн шүүмжилж байгаа юм. 

Тэгвэл бичлэг хийж, цахим сүлжээнд цацсан  эмэгтэй энэ талаар  “Өчигдөр намайг ирээд ажилтайгаа танилцаарай гэсэн юм. Тэгэхээр нь би өмсөж байсан хувцастайгаа яваад оччихсон. Тэр буруудлаа. Би өчигдөр сайдтай хоёр дахь удаагаа л уулзаж үзсэн. Аягүй нээлттэй хүн байхаар нь “Би бичлэг хийдэг юм аа. Өөрийнхөө үеийн хүүхдүүдэд төрийн ажил ямархуу вэ гэдгийг хөгжилтэй өнцгөөс харуулчихъя. Та надад бичлэг хийгээд өгөх үү” гэж асуухад зөвшөөрсөн. Би цаашдаа хувцаслалт дээрээ анхаарна аа” гэж цахим хаягтаа нийтэлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн