Бүгд Найрамдах Исланд Улсад хөрс нөхөн сэргээх мэргэжилтэн бэлтгэнэ

Монгол Улс Бүгд Найрамдах Исланд Улсын Засгийн газрын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны сургалт, чадавх бэхжүүлэх төвийн Газар нөхөн сэргээх сургалтын хөтөлбөрийг үргэлжлүүлж, мэргэжилтэн бэлтгэхэд хамтарч ажиллана.

Монголын 40 гаруй мэргэжилтэнг 2007 оноос хойш тус хөтөлбөрт хамруулжээ.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бүгд Найрамдах Исланд Улсын ГХЯ-ны Далайн асуудал хариуцсан Тусгай элч Йон Эрлингур Йонассонтой уулзах үеэрээ энэ талаар ярилцсан байна.

Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Засгийн газар хүнсний баталгаат байдлыг хангах, хөдөө аж ахуйн бүтээмж, чанар, өрсөлдөх чадварыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүхий эдийг дотооддоо боловсруулж нэмүү өртөг шингээх, экспортыг нэмэхэд анхаарч буйг онцолж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг тодотгосон юм. 

Тусгай элч Ёон Эрлингур Йонассон Монгол, Исланд улсын 2008 оноос хойших хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлсэн байна.

Хуурайшилт, ган, хэт халах нь хөрсний чийгийн алдагдлыг нэмж, хөрсний органик бодисын задрал, элэгдэл үүсгэдэг. Монголд хөрс хамгаалах технологи нэвтрүүлэх, хөрсний шинжилгээнд суурилсан бордооны оновчтой хэрэглээг хэвшүүлэх, сэлгээний таримал, хөрсний органик бодисын агууламжийг нэмэхэд анхаарах шаардлагатай байгааг Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн дурджээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн