Монгол, Оросын хамтарсан шумбалтын баг Буйр нуурын эргээс 560 метрийн зайд, гурван метрийн гүнд живсэн дөрвөн хүний суудалтай аяллын завийг илрүүлж, татан гаргалаа. Завийг холбогдох иргэнд хүлээлгэн өгсөн байна.

Хамтарсан баг Халхын голын байлдаан болсон Дорнод аймгийн Халхгол сумын нутагт живсэн нисэх онгоц болон бусад техник хэрэгслийг эрэн хайх ажиллагааны хоёрдугаар шатыг наймдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 13 хүртэл зохион байгуулж байна.

Монголын талаас Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид оролцож, долоогоос есөн метрийн гүнд нийт 23 удаа шумбажээ.

Багийнхан гидролокатор, эхолот болон “Chasing” усан доорх дрон ашиглан нуурын гүнийг шалгаж байна. Ажиллагаа есдүгээр сарын 13 хүртэл үргэлжилнэ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн