Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

ВЕНА, 2026 оны тавдугаар сарын 15 /BTA/. “Еurovision 2026” уралдааны финалын шатанд Болгар улс шалгарлаа. Пүрэв гарагт болсон хоёр дахь хагас шигшээгийн шалгаруулалтыг нээж, “Bangaranga” дуугаа толилуулсан Болгарын уран бүтээлч Дара маргааш финалын тайзнаа дахин гарна. 


Түүнчлэн Украин, Норвег, Австрали, Румын, Мальта, Кипр, Албани, Дани болон Чех улсын дуучид финалын шатанд өрсөлдөх эрхээ авчээ. Харин Армени, Швейцар, Азербайжан, Люксембург, Латви улсуудын оролцогчид тэмцээнээс хасагдсан байна.

Тавдугаар сарын 12-нд эхэлсэн уралдааны эхний хагас шигшээгийн шалгаруулалтаас Грек, Финланд, Бельги, Швед, Молдова, Израил, Серби, Хорват, Литва, Польш улсуудын оролцогчид финалд шалгараад байгаа юм. 

Их Британи, Герман, Итали, Франц улсууд уралдааныг зохион байгуулагч Европын өргөн нэвтрүүлгийн холбооны хамгийн том санхүүжүүлэгч орнууд тул оролцогчид нь автоматаар финалд шалгардаг. Мөн өмнөх жилийн ялагч Австрийн дуучин шууд финалд оролцоно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн