БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад айлчлахаар хүрэлцэн ирлээ

, 2026 оны зургаадугаар сарын 22Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад айлчлахаар Улаанбаатар хотод өнөөдөр хүрэлцэн ирлээ.

Гадаад хэргийн сайд болон дагалдан яваа төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве болон албаны бусад хүмүүс “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авав.

Гадаад хэргийн сайд С.Жайшанкар энэ сарын 22-23-нд айлчлах ба айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ гэж ГХЯ-наас мэдээллээ. 

БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад айлчлахаар хүрэлцэн ирлээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн