Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 19-нд Монгол Улсаас Япон Улсын Осака хотноо суух Ерөнхий консул А.Дэлгэрмаад Консулын патентыг нь гардуулав.
Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус Ерөнхий консулын газрын тойрогт оршин суугаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг шуурхай үзүүлж ажиллахыг захиж, ажлын амжилт хүсэв.
Монгол Улсаас Япон Улсын Осака хотноо суугаа Ерөнхий консулын газрын консулын тойрогт Осака, Киото, Нара, Вакаяма, Шига, Миэ, Кагава, Токушима, Кочи, Эхимэ, Хёого, Тоттори, Шиманэ, Окаяма, Хирошима, Ямагүчи муж хамаардаг гэж ГХЯ-наас мэдээллээ.