БНХАУ-ын дарга Ши Жиньпин есдүгээр сарын 23-нд АНУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүлнэ. Энэ нь Хятадын төрийн тэргүүний 11 жилийн дараах АНУ дахь анхны төрийн айлчлал юм.

Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар хоёр талын харилцаа болон олон улсын асуудлаар хэлэлцэнэ гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдээлэв. Бээжин яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлж, санал зөрөлдөөнийг зохистой шийдвэрлэх зорилготой байгаагаа мэдэгджээ.

Трамп 2026 оны тавдугаар сард Хятадад айлчилсан. Харин Ши Жиньпин 2015 онд АНУ-д төрийн айлчлал хийж, 2023 онд Сан-Францискод болсон АПЕК-ийн уулзалтын үеэр тухайн үеийн Ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж байв.

Айлчлалын үндсэн арга хэмжээ есдүгээр сарын 24-нд Цагаан ордонд болно. Хоёр улсын тэргүүн хэлэлцээ хийж, орой нь Ши Жиньпинд зориулсан төрийн хүндэтгэлийн зоог зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хоёр удирдагчийн уулзалтын гол сэдэв, талуудын хүлээлтийн талаарх дэлгэрэнгүй тойм-д худалдаа, чухал ашигт малтмал, хиймэл оюун ухаан болон Тайванийн асуудал багтаж байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн