Баруун аймгуудын ихэнх нутгаар +32 градус давж хална

Ойрын өдрүүдэд баруун аймгуудын ихэнх нутгаар +32 градус, говийн бүс нутгаар +36 градусыг давж халах тул нарших болон болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхааруулж байна.

Ихэнх нутгаар өнөөдөр солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +24+29 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +35+40 градус, бусад нутгаар +28+33 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +27+29 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн