Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу энэ сарын 10-13-нд нийт 32 автобус зургаан чиглэлд үнэ төлбөргүй үйлчлэх юм.
Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу зорчих чиглэлийн автобусны маршрутуудыг доорх байдлаар хуваажээ.
Төв цэнгэлдэх хүрээлэн рүү зорчих чиглэлүүд:
БЭ:1 чиглэл: Мишээл сити-Төв цэнгэлдэх хүрээлэн
БЭ:2 чиглэл: Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн
Хүй долоон худаг руу зорчих чиглэлүүд:
Хүй7:1 чиглэл: Төв цэнгэлдэх хүрээлэн-Хүй долоон худаг
Хүй7:2 чиглэл: Сүхбаатарын талбай-Хүй долоон худаг
БЭ:5 чиглэл: Давааны зөрлөг-Хүй долоон худаг
БЭ:7 чиглэл: Автозогсоол -Хүй долоон худаг