Багшийн хөгжлийг дэмжиж, нийгмийн баталгааг сайжруулах цогц бодлого хэрэгжүүлнэ

Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 1 //. Боловсролын сайд Л.Энх-Амгалан Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөлтэй уулзлаа.

Салбар яамнаас хэрэгжүүлж байгаа бодлогын зарчмаа танилцуулж, цаашид багш нарын өмнө тулгамдаж буй асуудлыг хамтын шийдвэрээр хэрхэн оновчтой шийдэх боломжтой талаар санал солилцов. Багшийг зөвхөн цалингаар гадна тогтолцоогоор нь дэмждэг болно. Ингэснээр багшийн ачааллыг бууруулах, сургуулийн бүтцийг шинэчлэх бодлого хэрэгжүүлж байна.

Хувьсах зардлаар дамжуулан багш төвтэй төлөвлөлт хийх, сургалтын чанарт чиглэсэн санхүүжилт, нийгмийн баталгааг дэмжих, хувийн тэтгэврийн санг багшаас эхлүүлэх санаачилга гаргаж байна. Багшийн хувийн тэтгэврийн хуримтлал, татварын хөнгөлөлтийн өгөөжийн талаар танилцуулж, хоёр тал байр сууриа илэрхийллээ.

Багшийн талаар баримталж байгаа бодлого, шийдэл нь:

  • Багшийн мэргэжлийн хөгжлийн үзэл баримтлал
  • Багшийн чадамжийн хүрээ
  • Багшийн ажлын норм, нормативын шинэчлэл
  • Багшийн мэргэжлийн карьерын зураглал
  • Олон улсад хүлээн зөвшөөрсөн багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих PDQ Center
  • Багш бүрт виртуаль туслах
  • Цалин хөлсний бүтэц
  • Багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэл зэрэг цогц үйл ажиллагааг хэрэгжүүлж, үр дүнд нь багшийн нийгмийн баталгаа сайжирч, ганц цалингийн нэмэгдэл бус тогтолцооны хувьд бүтэн өөрчлөлт гарах талаар танилцуулав.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн