/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2025 онд аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 277 аж ахуйн нэгж, байгууллага, 12,261 иргэн 25 га талбайд 16 нэр төрлийн нийт 61,103 мод, бут, сөөг тарьж, усалгаа, арчилгааг технологийн дагуу хийжээ.
Онцолж дурдвал, аймгийн Байгаль орчны газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Эрдэнэбулган сумын 1-р сургуулийн 1976 оны төгсөгчид ойн төгөл байгуулж, шинээр мод тарих болон нөхөн тарилт хийсэн байна.
Мөн 17 суманд ойн зурвас болон цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан бол Хангай, Эрдэнэмандал суманд 100 жилийн ойн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ.
Цэнхэр суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ууд Хотонт суманд 3 га талбайд ойн зурвас байгуулж, 3000 мод тарьсан байна.
Ийнхүү нийтийн хэрэгцээний ногоон байгууламж бий болгох ажлын хүрээнд 30 га талбайд мод тарих төлөвлөгөөнөөс 25 га-д мод тарьж, 90 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ.