Вагнерын дайчид Европоор анд гарч эхэлжээ

Вагнерын хуучин дайчид Европоор анд гарч эхэлснийг “Financial Times” хэвлэл мэдээллээ. Тодруулбал, Европт хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, хүчирхийлэл үйлдэхэд бэлэн, санхүүгийн хувьд эмзэг хүмүүсийг олох үүргийг Кремль тэдэнд өгчээ. Тэдний олсон хүмүүс бага хэмжээний төлбөрийн хариуд тагнуул хийж, галдан шатааж, халдлага үйлддэг.

Европын тагнуулын албаны мэдээлснээр Вагнерын хуучин гишүүд шинэ үүрэгтээ тун амархан дасан зохицжээ.

Тэд сайтар хөгжүүлсэн телеграм сувгуудаар хүнээ элсүүлдэг. Тухайлбал, 2023 онд Их Британид телеграмаар дамжин нэгдсэн таван залуу Украины компанитай холбоотой нэгэн агуулахыг шатаасан хэрэг гарч байв. Улмаар 2025 онд Оросын бизнес эрхлэгч, Путиныг шүүмжлэгч Евгений Чичваркины эзэмшдэг рестораныг шатаах төлөвлөгөөтэй байжээ.

Эргэн сануулахад, Вагнерын тэргүүн Евгений Пригожин 2023 оны наймдугаар сард онгоцны ослоор амиа алдсан билээ. Түүнийг нас барсны дараа Вагнерын цэргүүдийг Оросын Батлан хамгаалах яам өөртөө нэгтгэсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн