The MongolZ-ийн эсрэг Vitality: Энэ оны эхний учраа

Румын улсад цахим спортын “CS2” төрлийн “PGL Cluj-Napoca 2026” тэмцээн эхэллээ. 625 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөж байна.

Өчигдөр/2026.02.14/ тэмцээний эхний өдөр Монголын “The MongolZ” баг Бразилын “paiN Gaming” багийг 2-1 гэсэн харьцаатай хожив. Хэдий эхний мап дээрээ хожигдсон ч хоёр мап дараалан Бразилыг багийг “шүүрдэв”.

Тус тоглолтод багийн шинэ тоглогч У.Анарбилэг буюу “cobrazera” тун сайн тоглож, багаа манлайлжээ.

Харин өнөөдөр “The MongolZ” баг ээлжит тоглолтоо Францын “Vitality”-ийн эсрэг хийнэ. Хоёр баг өнгөрсөн жил нийт есөн удаа учраа таарсан. Бараг л тэмцээн бүрт хоорондоо тоглосон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл энэ оны эхний учраа нь өнөөдөр тохионо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн