АНУ-ын цахилгаан авто машин үйлдвэрлэгч “Tesla” компани Өмнөд Солонгост зургаан сар дараалан хамгийн их борлуулалттай импортын тээврийн хэрэгслийн брэнд болжээ.
Өнгөрсөн зургаадугаар сард 30,976 тээврийн хэрэгсэл импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 14.3 хувиар өссөн үзүүлэлт болохыг Солонгосын авто машин импортлогч, борлуулагчдын холбоо (KAIDA) мэдээлсэн байна.
“Tesla” компани 10,237 машины борлуулалттайгаар зах зээлд тэргүүлж, хоёрдугаар сараас хойш тэргүүн байраа хадгалсаар байгаа ажээ.
“BMW” 6,533 авто машины борлуулалтаар хоёрдугаарт, “Mercedes-Benz” 3,959 авто машинаар гуравдугаарт, Хятадын “BYD” 2,846 тээврийн хэрэгслээр дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ.
Өнгөрсөн сард хамгийн их борлуулагдсан импортын загвар нь Tesla Model Y байсан бөгөөд энэ загвараас нийт 8,705 машин зарагджээ.