Такаичи хууль тогтоогчдод бэлгийн каталог тараажээ

Японы ерөнхий сайд Санаэ Такаичи Либерал ардчилсан намын хууль тогтоогчдод бэлгийн каталог тараажээ. Тэрбээр үүнийгээ Мягмар гаригийн орой “Х” хаягаараа мэдэгдээд, хууль тогтоогчдод бэлгийн каталог тараахад хууль эрх зүйн асуудал байхгүй гэсэн байна.

Ерөнхий сайд асан Шигэрү Ишиба өнгөрсөн жил 15 хүнд тус тус 100 мянган иенийн бэлгийн купон өгч байв. Энэ үйлдэл нь олны шүүмжлэлийг хүлээсэн тул Ишиба сүүлд нь уучлал гуйсан аж.

Иймд Такаичигээс хэдэн иенээр үнэлэгдэх каталогийг яагаад тараасан талаар асуухад “Хүнд сонгуулийн ард гарсан хүмүүст баяр хүргэхийг хүсч байна. Хууль тогтоогчид бэлгийн каталогуудыг үйл ажиллагаандаа ашиглаж болох байх гэж найдаж байна. Каталогуудыг Нара мужийн хоёрдугаар тойрог дахь Либерал ардчилсан намын салбараас хандивласан. Хүргэлтийн төлбөр, хэрэглээний татварыг оруулаад каталог тус бүрийн үнэ 30 мянган иен болно. Нийт 315 хүнд илгээсэн” гэжээ.

Дашрамд дурдахад, Японд бэлгийн каталог болон бэлгийн купон гэх хоёр ойлголт байдаг. Бэлгийн каталог нь тодорхой үнийн дүнтэй, хүлээн авагч нь тухайн каталогт багтсан бараа үйлчилгээнээс сонгож авдаг. Харин бэлгийн купон нь бэлэн мөнгийг карт хэлбэрт оруулсантай төстэй, хэрэглээний хувьд илүү уян хатан зүйл байдаг.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн