Японд гахайн бөөрийг хүнд шилжүүлэн суулгах туршилтыг хийнэ
Бөөрний дутагдалтай хүмүүст гахайн бөөр шилжүүлэн суулгах практик туршилтыг эхлүүлэхээ Японы венчур компани мэдэгдэв. Мэйжи их сургуулийн стартап болон АНУ-ын био фирмийн хамтарсан судалгааны баг энэхүү туршилтад оролцож байгаа аж.