Т.Дүүрэнсарангийн “Б” сорьцын хариу эерэг гарч, допингийн зөрчил батлагдав

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд оролцсон бөхчүүдээс нийт 64 сорьц авч, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хотын Допингийн шинжилгээ, спортын биохимийн институтэд шинжлүүлжээ. Шинжилгээний эхний хариу 2026 оны долдугаар сарын 15-ны 22:00 цагт ирэхэд 63 сорьцын хариу бүрэн гарч, хориглосон бодис, түүний метаболит болон маркер илрээгүй байна. Харин үлдсэн нэг сорьцын хариу долдугаар сарын 17-нд ирэхэд “А” сорьцын шинжилгээгээр хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон юм.

Допингийн зөрчил илэрсэн бөх нь Баянхонгор аймгийн “Тэргүүн Богд” дэвжээний бөх, аймгийн арслан Төмөрийн Дүүрэнсаран болохыг албан ёсоор мэдээллээ.

Аймгийн арслан Т.Дүүрэнсаран “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөөгүй тул “Б” сорьцод дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан байна. Улмаар “Б” сорьцын хариу өчигдөр ирж, хориотой бодис хэрэглэсэн болохыг дахин баталжээ. Ингэснээр “А” болон “Б” сорьцын шинжилгээний хариу хоёулаа эерэг гарсан тул холбогдох журмын дагуу допингийн зөрчил гаргасан бөхийн нэрийг олон нийтэд албан ёсоор зарлах эрх үүссэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн