Оскар, Грэмми хүртсэн айдолуудын айдол

NEWS” агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа Оскарын шагналт дуучин, дуу зохиогч “EJAE” буюу Ким Ин Жэг онцолж байна. Түүний “Kpop Demon Hunters” уран бүтээлд зориулан зохиосон, дуулсан “Golden” дуу өнгөрсөн жил тэсрэлт хийсэн билээ. Ингээд түүнтэй танилцъя. 

БАГААСАА БЭЛТГЭГДСЭН НЬ

Ким Ин Жэ 1991 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо мэндэлжээ. Түүнийг зургаан сартай байхад гэр бүл нь АНУ руу нүүжээ. Бяцхан охин Нью Жерсигийн Форт Лийд хүүхэд насаа өнгөрүүлэв.

Түүний өвөө нь Өмнөд Солонгосын алдарт жүжигчин, продюсер Шин Ён-Кюн гэнэ.

Оскар, Грэмми хүртсэн айдолуудын айдол

Найман настайдаа Өмнөд Солонгос руу буцаж, Сөүлийн олон улсын сургуульд суралцаж, ахлах сургуулиа төгсөх гэж АНУ-д эргэн ирсэн аж. Солонгост өнгөрүүлсэн хугацаандаа тэрбээр “SM Entertainment”-д бэлтгэгдэж байлаа. Анх 11 настай охин очоод бараг 10 жил дуучин болох гэж хичээв. Харамсалтай нь түүнд дебютээ хийх боломж олдоогүй учир Америк буцсан гэнэ.

Түүний “SM”-тай байгуулсан гэрээ 2015 онд дуусчээ.

“SM”-д өнгөрүүлсэн жилүүдийнхээ талаар Ким ярихдаа “Би тэнд дууг хэрхэн бүжиг эсвэл клип болгон хувиргах талаар бодож сурсан. Тэр цагаас хойш миний дуу бүтээх өнцөг өөрчлөгдсөн” гэжээ.

Урлагийн хүн болох аялал нь засварлаж, Америкт ахлах сургуулиа төссөн Ким Нью Йорк хотод хөгжмийн чиглэлээр их сургуулиа дүүргэв.

ДУУ ЗОХИОГЧ БОЛОВ

Их сургуулиа төгссөний дараа Ким дуу бүтээдэг хүн боллоо. Энэ үедээ тэрбээр өөрийн зөвлөгч Андрью Чойтой учирчээ. Ким 2017 онд “SM”-ийн дууны үг, ая зохиох сургалтанд сууж, чадвараа ахиулав. Түүний анхны хит нь “Red Velvet” хамтлагийн дуулсан “Psycho” дуу гэнэ. Ингэснээр “SM” түүнд улам итгэж, хамтран ажиллах олон боломжийг олгожээ.

Тухайн үедээ хол байсан найз залуутайгаа асуудалтай байсан учир “Psycho” дуугаа түүнд зориулжээ. Тус дууг ердөө 30 минутад бүтээсэн гэнэ.

2019 оны цар тахлын үеэр Ким “Aespa” хамтлагийн “Drama” дууг зохиосон нь мөн л амжилтад хүрэв.

Оскар, Грэмми хүртсэн айдолуудын айдол

АЙДОЛУУДЫН АЙДОЛ

2025 оны дөрөвдүгээр сард “Netflix”-ийн зүгээс Кимийг “Kpop Demon Hunters” уран бүтээлийн дуун дээр ажиллана гэж зарласан. Угтаа Ким зүгээр л дууг нь зохиож, демог нь дуулна гэж байсан боловч киноны найруулагчид түүнийг өөрийг нь Румигийн дүрд дуулахыг санал болгожээ. Ийнхүү дуу ч цацагдаж, жинхэнэ утгаараа тэсрэлт хийв. “Golden” дуу дэлхийн томоохон хөгжмийн чартуудыг тэргүүлж, хүүхэд, залуусын амнаас гарсангүй.

Өмнөд Солонгосын урлагийн айдолууд болох “IVE”-ийн Южин, “Ailee”, Пак Дахи, “Apink”-ийн Юнжи, “izna”-ийн Жимин нар “Golden” дууг ковер дуулсан бичлэгүүд бий. Эндээс харахад Ким айдолуудын айдол болсон бололтой.

Энэ дуугаараа Ким Грэмии болон Оскарын эзэн болсон. Тэрбээр ярихдаа “Грэмми хүртэнэ гэдэг бол зөвхөн хувь шагнал биш. Энэ бол ази, америк охидод бууж өгч болохгүй, та нарт боломж байгаа гэдгийг харуулсан мессеж юм” гэжээ.

Оскар, Грэмми хүртсэн айдолуудын айдол

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн