Nikon Z5 II-ийн ихэнх боломжийг хадгалсан, электрон харагчгүй Z5 IIC-ээ танилцууллаа. 24 мегапиксел бүтэн кадрат камер. «C» нь compact гэсэн үг. Жин 537 грамм буюу 700 граммын Z5 II-оос бараг 25 хувиар хөнгөн. 3.2 инчийн эргэдэг мэдрэгч дэлгэцтэй тул влогт ойртуулсан.

4K видеог 30 фрэймээр мэдрэгчийн бүтэн 6K өргөнөөс, 60 фрэймийг 1.5 дахин тайралттайгаар авна. N-RAW, N-Log, H.265 дэмжинэ. Биеийн тогтворжуулалт 7.5 стоп. Хүн, амьтан, шувуу, тээвэр, тэр байтугай загас танина гэж Nikon мэдэгдэв. Гэрэл зурагт секундэд 14 RAW/JPEG, электрон хөшигөөр JPEG-ийг 30 фрэймээр авна. ISO 64,000 хүртэл өргөтгөнө. Карт нь ганц SD.

Урьдчилсан захиалга их бие нь 1,400 доллар. 24–50 мм-ийн линзтэй багц 1,700 доллар.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн