Ираны дайны үр дагавар Ойрхи Дорнодод тархаж буйтай холбогдуулан НАТО Ирак дахь зөвлөх ажиллагааныхаа бүх цэргийг эргүүлэн татсаныг эвслийн зүгээс Баасан гаригт /2026.03.20/ мэдэгдэв.
НАТО-ийн Европын холбооны дээд командлагч, АНУ-ын Агаарын цэргийн генерал Алексус Гринкевич мэдэгдэлдээ “НАТО-гийн ажилтнуудыг Иракаас аюулгүй нүүлгэн шилжүүлэхэд тусалсан Иракын бүгд найрамдах улс болон бүх холбоотонд талархал илэрхийлье. Бид бүх цэргээ Ойрхи Дорнодоос Европ руу нүүлгэн шилжүүлсэн” гэжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, эргүүлэн татсан цэргүүд хэдэн зуугаар тоологдох аж.
Польш, Испани, Хорват зэрэг өөр хэд хэдэн улс сүүлийн өдрүүдэд Ойрхи Дорнодоос цэргээ татсанаа зарласан.
НАТО Иракаас цэргээ татсан ч гэлээ Италийн Неаполь дахь цэргийн төв байрнаасаа даалгавраа үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв. Энэ байлдааны даалгавар биш бөгөөд зөвхөн Иракын аюулгүй байдлын хүчинд зөвлөгөө өгөх, тэдний чадавхийг бэхжүүлэхэд нь туслах чиг үүрэгтэй байдаг.