Хөлбөмбөгийн ДАШТ 2026
Хөлбөмбөгийн дэлхийн аварга эхлэхэд ердөө 17 хоногийн хугацаа үлджээ. Шигшээ багууд эхнээсээ бүрэлдэхүүнээ зарлаж, бэлтгэл ажлаа хангаж эхлэв. Ийм үед Лионель Месситэй холбоотой нэгэн таагүй мэдээ гарлаа.
АНУ-ын Мэйжор лигийн тоглолтууд үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн Ням гаригт Интер Майами болон Филадельфиа Юнион багуудын тоглолтын үеэр Лионель Месси сэлгээнд суусан. Тэгвэл түүний сэлгээнд суусан шалтгаан нь зүүн гуяны арын булчин хэт ачаалснаас болж, тоглолтыг үргэлжлүүлэх боломжгүй болсон аж.

Одоогоор Интер Майами багийн зүгээс Мессиг хэзээ эргэн талбайд гарах хугацааг хэлж өгөөгүй байна. Хамгийн чухал нь ирэх дэлхийн аваргад бэлэн гэж үзэж байгаа гэнэ.
Месси энэ улирал Интер Майами багийн төлөө 15 тоглолтод оролцож, 12 гоол, найман гоолын дамжуулалт өгчээ.
Дэлхийн аварга Аргентины шигшээ баг нээлтийн тоглолтоо орон нутгийн цагаар зургадугаар сарын 16-ны өдөр Алжирийн эсрэг хийнэ.