Мальтад “Жолооны үнэмлэхээсээ татгалзах хөтөлбөр”-ийг эхлүүлэв

Мальта улсад “Жолооны үнэмлэхээсээ татгалзах хөтөлбөр” нэртэй шинэ арга хэмжээг авч эхэлж байна. Тодруулбал, 30-аас доош насны залуус жолооны үнэмлэхээ өөрийн хүсэлтээр таван жилээр хураалгана. Хариуд нь 25 мянган еврогийн мөнгөн урамшуулал олгох юм байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь замын хөдөлгөөнийг бууруулж, түгжрэлийг багасгах явдал юм.

Мөнгөн урамшууллыг таван жилийн хугацаанд хуваан олгох бөгөөд үнэмлэхээ хураалгасан даруйд эхний мөнгөн дүнг авах боломжтой. Гэхдээ уг хөтөлбөрт оролцох бол заавал Мальтад хамгийн багадаа долоон жил амьдарсан байх, “B” ангиллын жолооны үнэмлэхийг хамгийн багадаа нэг жил эзэмшсэн байх шаардлагатай. Мөн жолооны үнэмлэх хуулбарлагдсан, түдгэлзүүлэгдсэн эсвэл хүчингүй болоогүй байх хэрэгтэй бөгөөд Европын холбооны бус улсын үнэмлэхгүй байх гэж заажээ.

Үүнээс гадна жолооны жолооны үнэмлэх шаардагдах ажил хийдэг болон тодорхой төрийн албан хаагч нарт шинэ хөтөлбөр хамаарахгүй.  Үүнд оролцож байгаа хугацаандаа оролцогч нар Мальта болон гадаадад жолоо барьж болохгүй. Таван жилийн дараа жолооны үнэмлэхээ дахин авах боломжтой боловч 15 цагийн жолооны сургалтад заавал суусан байх ёстой. Хөтөлбөрийн дүрмийг зөрчвөл урамшууллын тодорхой хэсгийг буцаан төлөх эсвэл 5,000 еврогийн торгууль ногдуулна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн