ОХУ-ын Батлан хамгаалах яам Кривой Рог хотын металлургийн үйлдвэрт цохилт өгсөн гэж мэдэгдлээ. Москвагийн тал уг үйлдвэрийг цэргийн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан гэж тайлбарласан байна.
Цохилтын үр дагаврын талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор нийтлэгдээгүй байна.
