ОХУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев АНУ-д айлчилж, бизнес болон эдийн засгийн асуудлаар хэлэлцээ хийж байна гэж Москва Баасан гаригт (2026.04.10) мэдэгдлээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын хэлснээр, Дмитриев нь Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн захирлын хувьд эдийн засгийн асуудалд төвлөрсөн төлөөлөгчдийг ахалж байгаа. Мөн Украины дайны талаар хэлэлцээ хийхгүй гэж онцолжээ.
Өнгөрсөн жил Дональд Трамп ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоноос хойш Вашингтонтой харилцах Оросын дипломат ажиллагаанд Дмитриев чухал үүрэг гүйцэтгэх болсон. Тэрбээр сүүлийн саруудад АНУ-д хэд хэдэн удаа айлчилж, хориг арга хэмжээг зөөлрүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн ч одоогоор тодорхой үр дүн гараагүй байна.
Түүний энэ удаагийн айлчлал нь Украины дайныг зогсоох хэлэлцээ зогсонги байдалд орсон үед болж байна. Учир нь АНУ болон Израиль улс Ираны эсрэг дайн эхлүүлснээс хойш уг хэлэлцээ урагшлахгүй байгаа юм.