“Их7” дэлхийн эдийн засгийн эрсдэлийн эсрэг хамтарна

Их7-ийн сангийн сайд нар болон төв банкны ерөнхийлөгчид Парист хоёр өдрийн уулзалтаа дуусгаж, хамтарсан мэдэгдэл гаргалаа. Тус бүлэг Ирантай холбоотой мөргөлдөөн нь дэлхийн эдийн засгийн өсөлт болон инфляцид эрсдэл нэмэгдүүлж байгааг анхааруулжээ. Мөн эдгээр эдийн засгийн сорилтыг даван туулахын тулд улс орнууд хамтран ажиллах шаардлагатай гэж мэдэгдсэн байна.

Их7 мөн “Claude Mythos” зэрэг шинэ, өндөр хүчин чадалтай хиймэл оюуны загваруудтай холбоотой эрсдэлийг хэлэлцжээ. Тэд санхүүгийн системийг хиймэл оюуны эрсдэлээс хамгаалахын тулд мэдээлэл солилцоог сайжруулж, шилдэг туршлагуудыг боловсруулах төлөвтэй байгаагаа мэдэгдсэн байна. Түүнчлэн чухал ашигт малтмалын экспортод тавьж буй хязгаарлалтад санаа зовниж буйгаа илэрхийлсэн бөгөөд энэ нь Хятадыг чиглэсэн байр суурь гэж ажиглагчид үзэж байна. Тус бүлэг нийлүүлэлтийн сүлжээг илүү тогтвортой, олон эх үүсвэртэй болгохын тулд түнш орнууд болон хувийн хэвшилтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Уулзалтын дараа Японы сангийн сайд Катаяама Сацуко Ирантай холбоотой нөхцөл байдал Азийн бүс нутагт хүчтэй нөлөөлж болзошгүйг онцолжээ. Учир нь Ази тив Ойрхи Дорнодоос нийлүүлдэг газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн импортоос ихээхэн хамааралтай байдаг аж.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн