Японд цунамигийн сэрэмжлүүлэг гаргажээ

Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт Иватэ мужийн Санрикү эргийн ойролцоо орон нутгийн цагаар 16:53-д болсон байна. Энэ үеэр газар хөдлөлт “дээд 5” түвшинд хүрсэн байна. Иватэ, Хоккайдо болон Аомори мужийн зарим хэсэгт цунамигийн анхааруулга гаргасан бөгөөд долгионы өндөр гурван метр хүрч болзошгүй байна.

Мөн Хоккайдо, Аомори, Мияги, Фүкүшима мужуудад цунамигийн сэрэмжлүүлэг өгсөн бөгөөд эдгээр бүсэд долгионы өндөр нэг метр хүрч магадгүй юм.

Одоогоор хэд хэдэн жижиг хэмжээний цунами бүртгэгдээд байна. Иватэ мужийн Күжи боомтод 80 см-ийн өндөр давлагаа үүссэн бөгөөд усны түвшин үргэлжлэн нэмэгдэж байна. Мияко боомтод 40 см, Аомори мужийн Хачинохэ боомтод 30 см-ийн давлагаа ажиглагджээ. Мөн Хоккайдогийн Уракава болон Мияги мужийн Ишиномакит 20 см орчим давлагаа бүртгэгдсэн байна.

Шин-Читосэ болон Сэндай нисэх буудлуудын үйл ажиллагаанд газар хөдлөлт нөлөөлөөгүй гэж холбогдох байгууллагууд мэдэгдлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн