Япон: Нислэгийн үеэр повер банк ашиглахыг хориглоно

Нислэгийн үеэр гар утасны батерей шатсан хэд хэдэн удаагийн осол гарсантай холбоотойгоор Япон улс ирэх дөрөвдүгээр сараас онгоц дотор повер банк ашиглахыг хориглох гэж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, тус хориг нь нислэгийн үеэр повер банкаар утсаа цэнэглэхээр хязгаарлагдахгүй. Өөрөөр хэлбэл, нислэгийн үеэр өөр ямар ч эх үүсвэрээс утсаа цэнэглэж болохгүй болж байна.

Японы Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам өнгөрсөн оны долдугаар сараас хойш аялагчдыг повер банкаа дээд талын тээшинд хадгалахгүй, биедээ ойр авч явахыг зөвлөсөн. Повер банкинд ихэвчлэн ашигладаг лити ион батерей нь физик нөлөөлөл, аль эсвэл задралын улмаас гал авалцдаг. Одоо мөрдөгдөж буй журмаар зөөврийн батерейг зөвхөн гар тээшинд тодорхой хязгаартай авч явдаг.

ЭХ СУРВАЛЖ: KYODO NEWS

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн