Хонконг дахь биодизель үйлдвэрийн ажилтан халуун тосонд түлэгдсэн осол гарчээ

Хонконгийн Цюнг Кван О дахь биодизель түлшний үйлдвэрт Ням гаригийн үүрээр (2026.02.08) гэнэтийн осол гарчээ. Тодруулбал, 33 настай ажилтан Цан халуун тосонд түлэгдсэн бөгөөд яаралтай эмнэлэгт хүргэгджээ. Тэрбээр Цюнг Кван О аж үйлдвэрийн бүсэд байрлах “ASB Biodiesel” компанид ажиллаж байх үед халуун тос гэнэт бие рүү нь цацарсан байна. Хамт ажиллагч нь ослыг харж, 01:23 цагт цагдаад дуудлага өгсөн. Урьдчилсан шалгалтаар ажил үүргээ гүйцэтгэж байх үед нь халуун тос санамсаргүй асгарсан гэж үзжээ.

Түүний зүүн гар, зүүн хэвлий, зүүн хөл хүнд зэргийн түлэгдэлт авсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Уг хэргийг гэмтэл учруулсан үйлдвэрлэлийн осол гэж мөн ангилсан байна. “ASB Biodiesel” компанийн мэдээлснээр, тус компани Хонконгийн хоол, ундааны салбараас гарч буй хаягдал тосны 50 орчим хувийг цуглуулдаг. Тус үйлдвэр өдөрт 250 тонн хаягдал тос боловсруулж, ойролцоогоор 230 тонн биодизель түлш үйлдвэрлэдэг байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн