“Eurovision 2026” тэмцээнд Болгарын дуучин түрүүлжээ

ВЕНА, 2026 оны тавдугаар сарын 17 /Reuters/. Бямба гарагт болсон “Еurovision 2026” дууны тэмцээний финалын шатанд Болгар улс түүхэндээ анх удаагаа түрүүллээ. Энэ удаагийн тэмцээний финал Газын зурвасын асуудлаас шалтгаалан таван улс бойкот зарласантай холбоотойгоор дуулиантай болж өнгөрсөн бөгөөд Израилын оролцогч үзэгчдийн санал асуулгаар дахин өндөр оноо авч, хоёрдугаар байрт шалгарсан хэдий ч Болгарын дуучин гайхалтай ялалт байгуулж чадлаа.

GolMedeeЕвропын болон бусад орны поп хөгжмийн уран бүтээлчид оролцдог, гойд чамин бөгөөд найрсаг уур амьсгалд болдог тус тэмцээн энэ жил 70 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Гэвч 2023 оны аравдугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэлийн үйлдсэн халдлагын хариуд Газын зурвас дахь Израил улс цэргийн ажиллагаанаас үүдэлтэй маргааны улмаас тэмцээн хямралт байдалд оржээ. Тус тэмцээний гол оролцогчид болох Испани, Нидерланд, Ирланд, мөн Исланд, Словенийн олон нийтийн телевизүүд Израилыг тэмцээнд оролцуулсныг эсэргүүцэн оролцохоос татгалзсан байна.


“Үнэхээр гайхалтай. Яг одоо юу болоод байгааг би өөрөө ч ухаарч амжихгүй байна” хэмээн улс төрийн сэдвээс бүрэн ангид, үзэгчдийг байлдан дагуулсан эрч хүчтэй “Bangaranga” бүжгийн дуугаараа түрүүлсэн Болгарын оролцогч Дара хэвлэлийн бага хурлын үеэр сэтгэгдлээ хуваалцжээ.

Үзэгчдийн санал асуулгаар авсан өндөр оноо Израилын оролцогчийг наймдугаар байрнаас огцом урагшлуулах үед үзэгчдийн суудлаас дургүйцлээ илэрхийлэн шүгэлдэх чимээ сонсогдож байв. Тус улс 2025 онд мөн хоёрдугаар байр эзэлж байсан бөгөөд тухайн үед ялагчтай онооны хувьд тун ойрхон өрсөлдөж байлаа.


Дээрх бойкотын улмаас тэмцээнд оролцогч орнуудын тоо 35 болж цөөрсөн нь 2003 оноос хойших хамгийн бага үзүүлэлт бөгөөд тус тэмцээний дэлхий даяарх телевизийн үзэгчдийн тоог эрс бууруулсан байх магадлалтай юм. Өнгөрсөн оны тэмцээнийг дэлхий даяар 166 сая орчим хүн үзсэн нь Америкийн хөл бөмбөгийн “Супер боул” (Super Bowl) тэмцээний үзэгчдийн тооноос (128 сая) давж байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн