“Энхийн зөвлөл” НҮБ-д анх удаа тайлангаа тавив

Дональд Трампын санаачлан, байгуулсан “Энхийн зөвлөл”-ийн Газын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Николай Младенов Мягмар гаригт /2026.03.24/ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд анх удаа тайлангаа тавив. Бүс нутгийн шилжилтийн засаглалыг хянах зорилгоор Трамп тус зөвлөлийг байгуулсан билээ.

Николай Младеновын хэлснээр “Газын захиргааны үндэсний хороо” байгуулагдаж байгаа бөгөөд тус хорооны бүрэлдэхүүнд 15 палестин мэргэжилтэн байх аж. Тэдгээр нь улстөрч бус эдийн засагч, инженер гэх мэт бусад мэргэжлийн хүмүүс байна. Газад дэг журам тогтоох иргэний цагдааг бүрдүүлэх сонгон шалгаруулалтын ажил ахиц сайтай байгааг хэлжээ.

Олон улсын хүчин болгож цэргээ байршуулахаар Албани, Индонез, Казахстан, Косово, Марокко зэрэг улс амлалт өгөөд байгаа аж. Тэд Хамас болон бусад бүлгийг зэвсэггүйжүүлэх үүрэг хүлээнэ. Цаашилбал, НҮБ-ын бүх гишүүн орныг өөрсдийн цэргийг илгээх талаар авч үзэхийг Николай Младенов уриалсан байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн