Оросын цэргийн “Төв” бүлгийн тусгай ажиллагааны ангийн тагнуулчид Днепропетровскийн чиглэлд Украины Зэвсэгт хүчний байрлалыг эзлэх үеэр Польшийн хоёр иргэний цогцос олсон гэж РИА Новости агентлагт мэдээлжээ.
Тус бүлгийн төлөөлөгчийн хэлснээр, цогцоснуудын дэргэдээс Польшийн бичиг баримт, паспорт олдсон байна. Тэрбээр эдгээр хүнийг хөлсний цэрэг байсан гэж мэдэгдсэн ч Украины болон Польшийн талаас энэ талаар мэдээлэл өгөөгүй байна.
Польшийн Үндэсний батлан хамгаалах яамны төлөөлөгч өмнө нь Украин дахь байлдаанд хэдэн польш иргэн оролцож байгааг тодорхой мэдэхгүй гэж мэдээлж байжээ.
